ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Автомашины худалдаана

Японы Элчин сайдын яамны албаны хэрэгцээнд ашиглагдаж байсан доорх автомашиныг хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдэд худалдана.

1.Автомашины тухай мэдээлэл:
Загвар: TOYOTA CAMRY
Мотор багтаамж: 3000 сс
Үйлдвэрлэсэн он: 2005 он
Гүйлт: 72000 км
Өнгө: Хар

2.Худалдан авах нөхцөл
Худалдах доод үнэ: 500 ам доллар
Энэхүү автомашиныг ЭСЯ-ны хэрэгцээнд ашиглаж байсан учир гааль болон холбогдох албан татварууд төлөгдөөгүй болно. Иймд худалдан авагч нь тус татварыг хуулийн дагуу Монгол улсад төлөх нөхцлөөр худалдан авах боломжтой юм. Худалдан авалтын дараахи гомдол саналыг хүлээж авах боломжгүй учраас сайтар нягтлаж шийдвэрээ гаргана уу.

3. Автомашиныг үзэж сонирхох
Сонирхсон этгээд дээрх автомашиныг тус ЭСЯ-ны хариуцсан ажилтантай холбогдож 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн (Мягмар)14:30-17:00 цагт үзэж сонирхох боломжтой.

4. Материал хүлээж авах, ялагчийг шалгаруулах
Автомашины худалдаанд оролцох этгээд хавсралт файлыг бөглөж 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн (Баасан) 17 цаг хүртэл тус ЭСЯ-ны төв хаалганы харуулд өгнө. Ялагчид 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр (Мягмар) тодруулж тус Элчин сайдын яамнаас мэдэгдэнэ.
Холбогдох утас: Япон улсын Элчин сайдын яам 320777
/Хариуцсан ажилтан Э. Сэвжид/

Хавсралт файл (Excel)