ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Элчин Сайд M.Такаока Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй танилцав

   2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаока нь 2016 оны 5 дугаар сард “Өвсний Үндэс-Дахин ашиглах” (※) хөтөлбөрийн1 хүрээнд хэрэгжүүлсэн эмнэлгийн зориулалттай ор болон нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмж зэрэг ашиглагдаж байсан тоног төхөөрөмжийг нийлүүлсэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй танилцав. Гэмтэлийн мэс засал дагнан хийдэг тус төвд эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлснээр Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээний түвшин дээшлэхэд хувь нэмэр оруулж байгаа билээ.


Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв


Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн захирал Т.Мөнхсайханы (баруун гар тал)
төвийн талаархи танилцуулгыг сонсож буй М.Такаока сайд (зүүн гар тал)


Хүүхдийн эмч М.Болдбаатар (зүүн гар тал) буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлсэн
тоног төхөөрөмжийн талаархи тайлбар яриаг сонсож буй М.Такаока сайд (дунд тал)


(※)Өвсний Үндэс-Дахин ашиглах” хөтөлбөр1 нь тусламж үзүүлж буй улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор, Япон Улсад ашиглаж байсан тоног төхөөрөмж (эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж, яаралтай түргэн тусламжийн машин, хичээлийн ширээ, сандал) зэргийг ард иргэдэд шууд хүртээлтэй байх хэлбэрээр хандивлахад шаардагдах тээврийн болон бусад зардлыг санхүүжүүлэх төсөл юм.