ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Монгол улсын Гадаад харилцааны сайдын зохион байгуулсан дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов

   2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын Гадаад харилцааны яаманд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулав. Энэхүү хүлээн авалтад Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Ерөнхийлөгч Д.Содном (Ерөнхий сайд асан) зэрэг нийт 300 орчим зочид хүрэлцэн ирсэн бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Элчин сайд М.Такаока нар хэлсэн үгэндээ хоёр орны нягт харилцааны хөгжлийн талаар танилцуулсан билээ. Мөн энэ үеэр хоёр орны харилцааны 45 жилийн түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн хэлсэн үг: (холбоос)
Элчин сайд М.Такаокагийн хэлсэн үг: (холбоос)


Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг болон Элчин сайд М.Такаока


Хүрэлцэн ирсэн зочид


Монголын үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын концерт


Гэрэл зургийн үзэсгэлэн