ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Элчин сайд М.Такаока ДЦС-4 ТӨХК-ий үйл ажиллагаатай танилцав

   1 дүгээр сарын 31-ний өдөр, Элчин сайд М.Такаока ДЦС-4-ийн үйл ажиллагаатай танилцав. 1991 оноос хойш Япон улсын Засгийн газрын тусламжаар тус ДЦС-д тоног төхөөрөмж нийлүүлж, техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд удаа дараагийн буцалтгүй тусламж, иенийн хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхийн хамт хүний нөөцийг бэлтгэж ирсэн билээ. Тус цахилгаан станц нь Монгол улсын эрчим хүчний 70 орчим хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 60 орчим хувийг хангадаг бөгөөд Монголын ард түмний амьдралд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Япон улсын Засгийн газраас олон жилийн турш үзүүлж ирсэн тусламж нь цахилгаан, дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.



Монголын ард түмний амь амьдралд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг ДЦС-4


Элчин сайд М.Такаока ДЦС-4-ийн байгууламжийн талаар тайлбар авч буй нь


Япон улсын Засгийн газрын иенийн хөнгөлөлттэй зээлээр нэвтрүүлсэн зуух
хянах самбарын өмнө тус станцын ажилчидтай дурсгалын зураг татуулав.