ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Японд суралцаж төгсөгчдийн уулзалт үдэшлэг

 3 дугаар сарын 23-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөөнөө “Японд суралцаж төгсөгчдийн уулзалт үдэшлэг”-ийг зохион байгууллаа. Япон улсад боловсрол эзэмшин төгсөөд өдгөө эх орныхоо бүхий л салбарт хүчин зүтгэж яваа чадварлаг боловсон хүчнүүд хуран чуулж, сонирхолтой яриа өрнүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
 

Элчин сайд Такаока Масато мэндчилгээ дэвшүүлж байгаа нь


Японд суралцаж төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн тэргүүн
Б.Насанбилэг мэндчилгээ дэвшүүлэв


Японд доктороор суралцаж төгсөгчдийн холбооны тэргүүн
Ш.Энхбат хундаганы үг хэлж байгаа нь


Уулзалт үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид
халуун дотно яриа өрнүүлж байгаа нь