ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Хэвлэлийн аян зохион байгуулав

 8 дугаар сарын 31-ний өдөр, хэвлэл мэдээллийн төлөөллийг хамруулан хэвлэлийн аян зохион байгуулж, сонин, телевизийн сэтгүүлч, зураглаач нийт 6 хүн оролцлоо. Энэхүү аяныг Япон улсын хөгжлийн хамтын ажиллагааг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд өргөнөөр сурталчлан таниулахын зэрэгцээ Монгол улсын Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, сэхээтнүүд, ард иргэдэд олгох мэдээллийг гүнзгийрүүлэх зорилгоор зохион байгуулдаг болно.
 Энэ удаагийн хэвлэлийн аянаар 1992 оноос эхлэн  Япон улсын Засгийн газрын тусламж, дэмжлэгийг авч буй ДЦС-4-д зочилж, одоо хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ДЦС-4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл” болон өнөөг хүртэл хэрэгжсэн нийт төслийн үр дүн, нөхцөл байдлыг үзэж танилцлаа.
 
                      ДЦС-4-тай танилцаж буй байдал
 
            

ДЦС-4-д цахилгаан үйлдвэрлэж буй холбогдох албаны ажилтан сэтгүүлчдэд хандан Япон улсын дэмжлэг болоод тоног төхөөрөмжийн талаар тайлбар хийсний дараа тухайн станцыг үзэж танилцаж, зураг авав. Оролцсон сэтгүүлч, зураглаач нараас газар дээр нь мэргэжилтнээс тодорхой тайлбар авахад таатай байлаа. Энэ мэт хэвлэлийн аян нэн чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа.
 Хандалт ихтэй телевиз, сонин, интернетээр дамжуулан  хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнг сурталчлан таниулснаар Монголын ард иргэдэд Япон улсын Хөгжлийн Албан Ёсны Тусламжийн талаарх ойлголтыг улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
Холбоос:
Хэвлэлийн аяны талаарх мэдээлэл
 “ДЦС-4”-ийн уурын турбиний удирдлагыг шинэчилж байна” 
Өнөөдөр сонины 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дугаар
 
Япон улсын тусламжаар ДЦС-4-ийн хяналтын системийг бүрэн автоматжуулна
Монцамэ-гийн цахим хуудас 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн дугаарт