ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

2017 оны 8 сарын 12 өдөр (Бямба) "Японы поп соёлын өдөрлөг" зохион байгуулагдлаа.

   Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Японы поп соёл"-ын өдөрлөгийг Япон улсын элчин сайдын яам болон Японы соёл сонирхогчдийн холбоо хамтран зохион байгуулж, Анимэ Манга Косплейгийн фенүүд мөн хүүхдүүдээ дагуулан эцэг эхчүүд ирсэн бөгөөд ойролцоогоор 7500 хүн оролцов. Энэ жил, Японы засгийн газрын аялал жуулчлалын байгууллагаас урьсан Японы мэргэжлийн косплейчид косплейн нүүр будалт болон дуу бүжиг таавар гэх мэт үзүүлбэрүүдийг үзүүлж, үзэгчдийг хөгжөөсөн билээ. Мөн Анимэ дууны тэмцээн, Косплейгийн тэмцээн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ур чадвартай оролцогчид оролцсон бөгөөд түрүүлсэн таван оролцогч "JENESYS 2017" хөтөлбөрийн хүрээнд Япон дахь сургалтанд хамрагдахаар болсон билээ. Улмаар тус арга хэмжээнд Токиогийн Олимпийн төрөлд албан ёсоор багтсан Каратэ, Японд дэлхийн аваргын тэмцээн нь зохион байгуулагддаг Робокон, Японы соёлыг танилцуулсан булангууд тус тус ажилласан бөгөөд Япон орныг сурталчилсан соёлын өдөрлөг амжилттайгаар хэрэгжиж өндөрлөлөө.  


    
 Элчин сайд M.Такаока Монгол үндэсний хувцастайгаар                                                          J Pop бүжиг
        хүрэлцэн ирж, арга хэмжээг нээн үг хэллээ                                                   

    
                       Косплейчин  (Нацүки, Мицүва)                  

    
          Анимэ дууны тэмцээн                       Косплей тэмцээн
 
                          Косплей тэмцээн