ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол улсад айлчлал хийв

          

         

         

         

         

    7 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол улсад айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын хувиар хийж буй анхны албан ёсны айлчлал бөгөөд Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг чимсэн гүнзгий ач холбогдол бүхий айлчлал болж өндөрлөлөө.

    18-ны өдөр Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима УИХ-ын дарга М.Энхболдтой өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцохын хамт бэсрэг наадмыг үзэж сонирхов. УИХ-ын дарга М.Энхболдоос монгол гэрт барьсан оройн зоог туйлын найрсаг уур амьсгал дунд болж хоёр орны Парламентын дарга нарын нөхөрсөг, найрамдалт харилцаа улам бүр гүнзгийрсэн билээ.

    Мөн түүнчлэн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн уулзалт болон Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазарын барьсан үдийн зоогийн үеэр хоёр орны харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь асуудлуудын талаар санал бодлоо солилцсон нь ач холбогдолтой боллоо. Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд /УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/-ын хамт Нас барсан япон иргэдийн дурсгалын цогцолборт очиж дурсгалын хөшөөнд хүндэтгэлээ илэрхийлэн цэцэг өргөв. 19-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын хамт Японы хөнгөлттэй зээлийн хүрээнд барьж Монгол улсад хүлээлгэн өгсөн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалтай танилцан аль болох хурдан ашиглалтанд оруулах талаар санал бодлоо солилцов.