ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

「Үндэстэний фестифаль・Япон Монгол урлагийн хамтарсан тоглолт」зохион байгуулагдлаа

Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээ
「Үндэстэний фестифаль・Япон Монгол урлагийн хамтарсан тоглолт」зохион байгуулагдлаа

                                      

                                        

                                       

                                       

    5 сарын 26-ны өдөр, Улаанбаатар хотноо「Үндэстэний фестифаль・Япон Монгол урлагийн хамтарсан тоглолт」зохион байгуулагдаж, Япон үндэсний хөгжим болон уламжлалт сонгодог урлагийн бүжиг толилуулагдлаа. Энэ арга хэмжээг Японы уламжлалт бүжгийн нэрт зүтгэлтэн Азүма Канхо багш голчлон зохион байгуулсан юм. Тус тоглолтонд Монголын талаас Улаанбаатар чуулга, Морин хуурын чуулга, Шинэ Монгол сургуулийн сурагчид, Соёл Урлагийн их сургуулийн оюутнууд оролцож, үзэгчдийг хөгжөөсөн билээ. Япон Монголын үндэсний бүжиг болон хөгжмийн хосолсон “Талын баясгалан” тоглолт нь хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг гүн гүнзгий харуулсан шинэ уран бүтээл болсон юм. 

                                        

                                                                           

    Мөн 23-р сургуулийн сурагчдад Япон үндэсний бүжиг болон хөгжмийг заан, үзүүлэн тоглолт хийсэн билээ. Ердийн үед үзэх боломжгүй Япон үндэсний бүжиг, үндэсний хөгжмийн түүх & тайлбар, мөн тоглолтыг сурагчид ихэд сонирхон үзэж байсан билээ.