ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Хамтарсан кредит олгох механизмын төслөөр баригдсан “Моннаран нарны цахилгаан станц”-ын нээлтийн арга хэмжээ болов

  11 дүгээр сарын 25-ны өдөр, Улаанбаатар хотод “Моннаран нарны цахилгаан станц”-ын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга нар оролцов.
  Тус цахилгаан станцыг Япон улсын Засгийн газрын байгуулсан Хамтарсан кредит олгох механизм (JCM: The Joint Crediting Mechanism) –ын тусламжийн хүрээнд Японы Фармдү компани болон Монголын Эверидэй фарм ХХК барьж байгуулсан болно. Нарны цахилгаан станцын нарны самбарын зарим хэсгийг хүнсний ногоо, гүзээлзгэнэ тариалах хүлэмжийн дээвэрт суурьлуулсан бөгөөд тариалалт хийж, нарны цахилгаан гаргах зорилгоор байгуулсан монголын анхны хосолсон загварын нарны цахилгаан станц юм. Уг цахилгаан станц ажилласнаар 6500 орчим өрхөд эрчим хүч нийлүүлж жилд ойролцоогоор 21300 тонн хүлэмжийн хийг бууруулна гэдэгт найдаж байна.
 

Тууз хайчлах ёслолд оролцож буй Гадаад харилцааны сайд
Д.Цогтбаатар холбогдох албаны хүмүүсийн хамт


Талбайд суурьлуулсан нарны самбарууд


Хүлэмжийн дээвэрт нарны самбар суурьлуулсан байдал


Эверидэй фармын хүлэмжинд тарьсан гүзээлзгэнэ