ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам Элчин сайдын өргөөний дараах ажлын байранд нэг /1/ хүнийг сонгон шалгаруулж авна.

 
  1. Ажлын ерөнхий агуулга
    Элчин сайдын өргөөнд зоог бэлдэх, туслах, өргөөний эд, ахуйг хариуцан, гал тогооны цэвэр цэмцгэр байдлыг хангах, бусад цэвэрлэгээний ажил зэрэг багтана. /Амралтын өдрүүд, оройн цагаар ажиллах үе гарч болно./
  2. Ажлын цаг
    Даваа-Баасан /Нийтээр амрах баяр, ЭСЯ-ны амралтын өдрүүдэд амарна/
    09:00-17:45 /Үдийн амралт 1 цаг, 12:00-14:00 хоорондох аль нэг цагт амарч болно./
  3. < >Тавигдах шаардлага
    Монгол улсын иргэн
    Тогоочийн үнэмлэх, зэрэгтэй /ярилцлагын явцад мэргэжлийн үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай, зочид буудал, ресторанд ажилласан туршлагатай /өмнөх ажлын тодорхойлолтыг анкетын хамт хавсаргах/
    Өдөр тутмын ярианы япон, англи хэлний мэдлэгтэй
    Бие, сэтгэцийн хувьд эрүүл
    Япон, Монгол улс болон бусад улсад хэрэг зөрчилд холбогдож байгаагүй
  4. Сонгон шалгаруулалт
    /1/ Бичиг баримтын бүрдүүлэлт
    /а/ Намтар /япон эсвэл англи хэлээр бэлдэх/ Анкетын маягт харгалзахгүй бөгөөд овог нэр, нас хүйс, төрсөн он сар өдөр, боловсролын байдал, ажил эрхэлсэн байдал, гэр бүлийн байдал, гэрийн хаяг зэргийг тодорхой бичихийн дээр 4смх3см хэмжээтэй цээж зургийг хавсаргасан байна.
    /б/ Иргэний үнэмлэхний хуулбар
    /в/ Сүүлд төгссөн сургуулийн диплом, үнэмлэхний хуулбар
    /г/ Бусад эзэмшсэн мэргэжлийн болон ур чадварын үнэмлэх, сертификатны хуулбар
    /2/ Бичиг баримт ирүүлэх хугацаа
    9-р сарын 8-ны /Баасан/ 17:00 цаг хүртэл ЭСЯ-ны төв хаалганы Харуулын хэсэгт авчирч өгнө. /шуудангаар бичиг баримт хүлээн авахгүй./
  5. Сонгон шалгаруулалтын хуваарь
    Ярилцах шалгалт: 9-р сарын 14-ний өдөр /Пүрэв/
    Ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн зөвхөн тэнцсэн шалгаруулагчидтай холбоо барьж, дараагийн шалгаруулалтын талаар тодорхой мэдэгдэнэ.
    Тэнцээгүй тохиолдолд тус яамнаас холбоо барихгүйг анхаарна уу.
  6. Ажилд орох хуваарь
    2017 оны 10-р сарын 18-ны/Лхагва/ өдрөөс эхлэх төлөвлөгөөтэй.
  7. Холбогдох утас
    Санхүүгийн хэлтэс, утас 320-777
     
                           Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам