ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх “Япон улсын буцалтгүй тусламжийн Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

   2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17-р цэцэрлэгийн засварын төслийн гэрээнд Япон улсын Элчин сайд М.Такаока болон тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар гарын үсэг зурав.
 
   Тус цэцэрлэгт 200 хүүхэд хамрагддаг ба Япон улсын тусламжаар дотор засвар, цахилгааны систем болон цэвэр, бохир усны дулааны шугамыг засаж, аюулгүй бөгөөд таатай орчинд хүмүүжих нөхцөл бүрэлдэх юм.


Элчин сайд М.Такаока болон дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар
төслийн гэрээнд гарын үсэг зурав


Элчин сайд М.Такаока болон дүүргийн холбогдох албан хаагчид


17-р цэцэрлэгт дурсгалын зураг авахуулав