ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

2015 оны Япон улсын буцалтгүй тусламжийн Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрөөр хэрэгжсэн “Байгаль хамгаалах цэцэрлэгт хүрээлэн - Гамшгийн мэдээллийн төв”-ийн нээлтийн ёслол

     6 дугаар сарын 3-ны өдөр “Нас барсан япон иргэдийн  дурсгалын цогцолбор” байрлах Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны  Байгаль хамгаалах цэцэрлэгт хүрээлэнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Байгаль хамгаалах цэцэрлэгт хүрээлэн - Гамшгийн мэдээллийн төв”-ийн нээлтийн ёслол зохион байгуулагдлаа.
    Нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ Элчин сайд М.Такаока “Энэ жил бол Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой бөгөөд энэхүү тэмдэглэлт жилд, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран “Байгаль Хамгаалах Цэцэрлэгт Хүрээлэн - Гамшгийн Мэдээллийн Төв”-ийг барьж нээсэнд туйлын баяртай байна. Энэхүү Байгаль Хамгаалах Цэцэрлэгт Хүрээлэнд “Нас барсан япон иргэдийн дурсгалын цогцолбор” оршдогоороо Япончуудын хувьд ач холбогдолтой газраас гадна, Улаанбаатарын оршин суугчдын хувьд ч чухал газар болох гэж байгаад маш их баяртай байна” хэмээв.
    Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Япон улсын буцалтгүй тусламжийн Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд энэхүү төвийг барьж нээсэнд талархсанаа илэхийлье. Цаашдаа, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг хамаарал бүхий байгууллагуудтай хамтран орон нутгийн оршин иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх боловсрол олгох зэрэгт энэ төвийг ашиглана” хэмээв.
    Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас  урьдчилан сэргийлэх газрын дарга хурандаа Б.Ууганбаяр “Энэ төв баригдаж нээлтээ хийж байгаад Япон улсын элчин сайдын яамны хамт олонд талархсанаа илэрхийлж байна. ОБЕГ цаашдаа ч Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран орон нутгийн иргэдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх тухай ухуулан сурталчлах болно” хэмээв.
Япон улсын засгийн газар цаашид ч “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглан Монгол орны бүс нутгийн нийгэмд тулгамдаж буй боловсрол, нийгмийн салбарын олон асуудлыг шийдэхэд хамтран ажиллахаас гадна Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
    (*1) Япон улсын Засгийн газар 1990 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан санхүүгийн тусламж үзүүлдэг.

 
                                                                                                        
       
“Байгаль хамгаалах цэцэрлэгт хүрээлэн - Гамшгийн мэдээллийн төв “-ийн
  тууз хайчлах ёслол
  Элчин сайд М.Такаока (Дунд), Япон улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх М.Кикүчи
  (Зүүн гар талаас хоёрдах нь), МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга
  Н.Болормаа (Баруун булан), ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын
  дарга хурандаа Б.Ууганбаяр (Зүүн дунд)
 

Нээлтийн ёслолын үеэр
  “Хаан хуур “ хамтлагийнхан ая эгшиглүүлэв
 

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний
  Өсвөрийн Улаан Загалмайчдын бүжиг
 

 МУЗН-ийн ажилтан Гамшгаас хамгаалах товхимолыг ашиглан
  орон нутгийн иргэдэд сургалт явуулж буй нь
 
 
Нутгийн иргэдэд зориулж эрүүл ахуй, байгаль орчноо хамгаалахыг сурталчлах
  зорилгоор бохир ус цэвэршүүлэх сан бүхий ариун цэврийн газар барьж, хогийн
  сав байрлуулав.
 

Төслийн хүрээнд гаргасан гамшгаас хамгаалах
  зурагт хуудас (дээд эгнээ) болон товхимол (доод эгнээ)