ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Япон киноны өдрүүд(8 сарын 24~25)

Тэнгис кино театрт 8 сарын 24 (Пүрэв) болон 25 (Баасан)-нд Япон киноны өдрүүд зохион байгуулагдана. Энэ жил дараах Японы инээдмийн-гэр бүлийн дөрвөн киног толилуулах юм. Тасалбар үнэ төлбөргүй бөгөөд түрүүлж ирсэн 230 хүн үзэх боломжтой. Шинэчилж зассан танхимд киногоо тухлан сууж үзэцгээнэ үү.

    Хэзээ 8 сарын 24 (Пүрэв), 25 (Баасан)  15:00~, 18:00 (өдөрт 2 кино)
    ХаанаТэнгис кино театр 
           * Үнэ төлбөргүй  (Түрүүлж ирсэн 230 хүн үзэх боломжтой)
    Зохион байгуулагчЯпон улсын Элчин сайдын яам, Япон сан
    Хамтран зохион байгуулагчТэнгис кино театр 
    Хэл:Монгол хэл дээр хөрвүүлэгдсэн

Хөтөлбөр
8 сарын 24 (Пүрэв):          
15:00  Рок залуу нутагтаа ирсэн нь (2016 он, 125 мин)
18:00  Орон сууцны хороолол (2016 он, 103 мин)

8 сарын 25 (Баасан):
15:00  Мисоно Юниверс (2015 он, 103 мин) 
18:00  Амьдралын түлхүүр (2012 он, 128 мин)