ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Япон улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Морин хуурын чуулгын тусгай тоглолт” зохион байгуулагдлаа

  1 сарын 18 ны өдөр Япон улсын элчин сайдын яамны өргөөнд Япон улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хаалтын үйл ажиллагаанд зориулсан “Морин хуурын чуулгын тусгай тоглолт” зохион байгуулагдлаа.
  Япон Монгол хоёр улсын Парламентын бүлгийн даргын харилцан айлчлал болон хоёр улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны шинэ хөтөлбөрийг батлах зэрэг олон холбогдох хүмүүсийн дэмжлэгтэйгээр ойн жилдээ 50 гаруй соёлын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
  Тус тоглолтонд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зэрэг олон зочид уригдан “Морин хуурын чуулгын тоглолт”-ыг үзэн сонирхлоо.


Элчин сайд М.Такаока тоглолтыг нээн үг хэллээ

   
        Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

   
                                         Хүрэлцэн ирсэн зочид