ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Монголын Бадминтоны холбоонд Бадминтоны хэрэглэл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

    11 сарын 19 ны өдөр, Японы Бадминтоны холбооноос Монголын Бадминтоны холбоонд “Бадминтоны хэрэглэл” гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Бадминтоны хэрэглэлийг хандивласан хүмүүсийн “Бадминтоны спортоор сайн хичээллээрэй” гэсэн бичигтэй бадминтоны цохиур болон хувцасыг Японы элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Монголын бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайханд гардуулан өглөө. Б.Батсайхан нь Бадминтон сонирхогчдийг төлөөлөн талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд Монголд бадминтоны спортыг улам түгээн дэлгэрүүлж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  
 

Япон улсын элчин сайдын яамны элчин зөвлөх Кикүчи болон
Монголын бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан




Монголын Үндэсний Телевиз-д ярилцлага өгж буй нь