ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

“Токио Комаки балет”-ын тоглолт Монголд зохион байгуулагдлаа.

   






 
   6 сарын 16 болон 17-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Токио Комаки балет”-ын тоглолт Монголд зохион байгуулагдлаа.

   “Комаки балет” компани нь Монгол улстай олон жилийн түүхэн хамтын ажиллагаатай бөгөөд тус “Комаки балет” компанийг үүсгэн байгуулагч Комаки Масахиде нь 1976 онд Монгол улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Жамъяандагватай танилцсанаар хоёр орны балетын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй гэдэг. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаа нь тус компанийн одоогийн захирал Кикүчи Со болон Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг зэрэг хоёр орны балетын жүжигчин, мөн хамтран ажилладаг холбогдох хүмүүст дамжигдан ирснээр, энэ удаагийн тоглолт зохион байгуулагдахаар болсон билээ.

   Хоёр орны балетын жүжигчидийн хамтарсан тоглолт болох "Шопениана" балет болон Монголд анх удаа толилуулагдсан "Галт шувуу" бүжгэн жүжиг нь олон үзэгчдийн талархлыг хүлээж, нижигнэсэн алга ташилтаар амжилттайгаар өндөрлөлөө.