ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)-ийн 16 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа 

    8 дугаар сарын 7-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)”-ийн 16 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээг Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа.
   
   "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)" нь ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх, чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ өөрийн сурч мэдсэн зүйлээ эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх зорилготой буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм.
  
    Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 280 оюутан, залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 244 оюутан төгсөж нутагтаа ирээд Засгийн газрын холбогдох байгууллага, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ удаагийн буюу 16 дахь ээлжийн хөтөлбөрөөр 20 залуу Япон улсад суралцахаар боллоо.
   
   Япон улсад суралцах залуус нь амжилттай суралцаж, эх орондоо эргэн ирсэний дараа Монгол улсын хөгжил цэцэглэлт, мөн манай хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

 
 
  HP用