ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Автомашин худалдах тухай зар

   Японы элчин сайдын яамны албаны хэрэгцээнд ашиглагдаж байсан доорх автомашиныг хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдэд худалдана.

1.Автомашины тухай мэдээлэл
Загвар:                        NISSAN URBAN
Мотор багтаамж:      2400 сс
Үйлдвэрлэсэн он:      2006 он
Гүйлт:                          83000 км
Өнгө:                           Мөнгөлөг
 
2.Худалдан авах нөхцөл
Худалдах доод үнэ:  500 ам доллар
Энэхүү автомашиныг ЭСЯ-ны албаны хэрэгцээнд ашиглаж байсан учир гааль болон холбогдох албан татварууд төлөгдөөгүй болно. Иймд худалдан авагч нь тус татварыг хуулийн дагуу Монгол улсад төлөх нөхцлөөр худалдан авах боломжтой юм. Худалдан авалтын дараах аливаа гомдол саналыг хүлээж авах боломжгүй учир сайтар нягтлаж  шийдвэрээ гаргана уу.
 
3. Автомашиныг үзэж сонирхох
Сонирхсон этгээд дээрх автомашиныг ЭСЯ-ны хариуцсан ажилтантай холбогдож 2017 оны 2 дугаар сарын 13-ны  өдрийн  (Даваа) 14:30-17:00 цагт үзэж сонирхох боломжтой.
 
4. Материал хүлээж авах, ялагчийг шалгаруулах
Автомашины худалдаанд оролцох этгээд доорх хавсралт файлыг бөглөж битүүмжлэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн (Даваа) 9:00 цагаас 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд ЭСЯ-ны төв хаалганы харуулд авчирч өгнө. Сонгогдсон этгээдэд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр  (Даваа)  Элчин сайдын яамнаас утсаар мэдэгдэнэ.
 
Холбоо барих:
Япон улсын Элчин сайдын яам 
Утас: 320777 /Хариуцсан ажилтан Э. Сэвжид/